ОУ-ын байгууллагууд Монголын банкны салбарыг хэрхэн дүгнэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

Монголын  банкны салбарын актив энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж, 34.7 их наяд төгрөгт хүрсэн нь  Монголын эдийн засагтай тэнцэхүйц үзүүлэлт юм. Тэгвэл Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжлийн тухай ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны Монгол дахь төлөөллүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.


Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен

 

Банкны болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгална гэдэг маш чухал. Банкны зээл өснө гэдэг нь нийт эрэлтээр дамжуулж эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ хэт өсөж, стандарт хэмжээнээс давах юм бол зээл нь эдийн засагт тогтворгүй байдлыг бий болгодог. Тиймээс олон улсын стандартыг мөрдөж, бусдаас сургамж авч ажиллах нь зүйтэй. Санхүүгийн харьцаануудыг санамсаргүйгээр тодорхойлдоггүй бөгөөд ихээхэн тооцоо, шинжилгээн дээр үндэслэж тогтоодог. Тиймээс хэрэглээний зээл хэт өсөж, дунд болон урт хугацаанд асуудал үүсгэхгүй байх нь чухал. Төв банкны зүгээс зээлийн өсөлтийн түвшинг удирдлагадаа байлгаж, олон улсын зөвшөөрөгдсөн арга хэмжээнүүдийг авч байгаа нь зүйтэй юм.


ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер

Санхүүгийн салбар бол эдийн засгийг дэмжиж байх ёстой маш чухал салбарын нэг. Энэ салбарыг бэхжүүлэх нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гол цөм юм. Арилжааны банкууд зөв зохистой хяналт шалгалттай, хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, эдийн засгийг дэмжих шаардлагатай зээлийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлэх чадвартай, жижиг, дунд, шинээр үүсэж байгаа болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг, зүйд нийцэх хэмжээний зээлийн хүүтэй байх ёстой. Өмнө нь арилжааны банкууд бараг зээл гаргахгүй, Засгийн газрын 18%-ийн хүүтэй үнэт цаасыг худалдаж авчихаад хий ашиг хийгээд сууж байсан бол Монголбанкны зүгээс тодорхой шаардлага тавьж эхэлсэн. Активын чанарын үнэлгээ (АЧҮ) гэдэг бол санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийн эхний алхам байв.


Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жяан Паскал Нганоу

Активын чанарын үнэлгээ нь үнэндээ Монголын банкны салбарт эргэлтийн цэг байсан гэж хэлж болохоор байгаа юм. Үнэлгээний үр дүн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй сайн гарсан нь эерэг мэдээ байсан. Тухайлбал, 1998 оны Азийн санхүүгийн хямралын үед Азийн орнуудын хийсэн AQR-ын үр дүн тийм ч сайн байгаагүй. Үнэлгээний үр дүнгээр банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 2017 оны эцсийн байдлаар ДНБ-ий 1.9 хувьтай гарсан. Засгийн газар болон Төв банкнаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн сэргэлт хурдтай явагдсан нь банкны салбарт нэлээд эерэг нөлөө үзүүллээ. Мөн хууль эрх зүйн орчинд нэлээд дорвитой шинэчлэл хийгдэж, банкны тухай болон төв банкны тухай хуулиуд засаглалын олон улсын стандартын дагуу шинэчлэгдээд байна. Гэвч сайжруулах шаардлагатай зүйлүүд байсаар байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.195.16.88) 2019 оны 09 сарын 19

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 33 756 86 5319

0  |  0
CENTRAL BANK (202.179.25.220) 2019 оны 09 сарын 18

GOL NI ALTAA URASH NI L GARGADAG BURUUSHUUDEE,EH ORONDOO UNDUR UNEER ZARDAG BAIH YOSTOI BAITAL,HUJAANUUD GVIJ IREED HELSEN UNEER CHINI AVNASHUDEE.

0  |  0
Top