25 компани ханган нийлүүлэгч болох эхлэлээ тавьж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

Засгийн газрын тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан. Ерөнхий сайдын санаачилсан эл санаачилгыг “Эрдэнэс Монгол” ХХК, МҮХАҮТ дэмжиж, “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” үзэсгэлэнг МҮХАҮТ-ын Их танхимд хамтарч нээлээ.

Үзэсгэлэнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болон импортлогч, МҮХАҮТ-ын гишүүн 25 компани оролцож байна. Эдгээрийн дөрвөөс бусад нь дотооддоо үйлдвэрлэгчид бөгөөд нийт 155 нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна.

Компаниуд бараа бүтээгдэхүүнээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат 11 компанид танилцуулж, цаашид тэдгээрийн ханган нийлүүлэгч болох эхлэлээ тавьж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдөр  16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top