Ням гарагт НӨАТ-ын азтанууд тодорно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг есдүгээр  сарын 22-ны ням гарагт 20.35 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2019 оны  наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа  есдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Сугалааны супер шагнал 70 сая төгрөг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top