Алтны өндөр агууламжтай бүс үргэлжилж байгааг баталгаажуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21



“Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Хөндий Алтны Төсөл дээр 2019 оны өрөмдлөгийн хөтөлбөрийн хоёрдугаар  үе шатыг эхлүүлсэн байна.

Хоёрдугаар улиралд хийсэн өрөмдлөгийн үр дүнд 5.9г/т агууламж бүхий 112 метр гүнд өрөмдлөг хийж, Баян Хөндий ордын төв хэсэгт, дөт гүнд алтны өндөр агууламж бүхий бүс үргэлжилж буйг баталгаажуулжээ. Тус компанийн  ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли  “Өнөөдөр эхэлж буй өрөмдлөгийн хөтөлбөрөөр дээрх шинэ бүсийг үргэлжлүүлэн шалгана. Баян Хѳндийн ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийн талбайд Хойд Хѳндий, Тѳв Структурын Бүс, Ѳмнѳд Хѳндий бүсүүдэд хайгуулын өрөмдлөг хийнэ.

Шинээр олгогдсон Баян Хөндий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан бид өндөр агуулга бүхий ил уурхайн төслийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байна”  гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(66.181.182.51) 2019 оны 09 сарын 21

baynhongort duujin zam tavichihmaar hondii nuruu bii

0  |  0
Top