Цаг ашиглалтын судалгаанд 4000 өрхийг хамруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын хуульд заасны дагуу Цаг ашиглалтын судалгаа /ЦАС/-г дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Цаг ашиглалтын 2019 онд явагдах энэ удаагийн судалгааг 4000 өрхийг хамруулж, өмнөх судалгааны адил үндэсний болон бүсийн түвшинд үр дүнг тооцон гаргана.

ЦАС-ны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлох, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж буй нэмэгдэл өртгийг тооцох, Үндэсний тооцооны систем /ҮТС/-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэж буй аж.

Тус судалгаанд зориулж өдрийн тэмдэглэл хөтлөх гар утасны аппликейшн ашиглан мэдээллийг цуглуулж байна. Тиймээс ЦАС-нд сонгогдсон хүмүүс уг аппликейшныг ашиглан тухайн өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлж идэвхтэй оролцохыг статистикийн байгууллагаас уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top