"Сайншанд салхин парк" цахилгаан үйлдвэрлэж ЭХЭЛЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Өнгөрсөн баасан гараг буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цагт "Сайншанд салхин парк"-ийн нам ба өндрийн чадлын тоноглол Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд холбогджээ. Улмаар бямба гарагийн 19:47 цагт  эхний салхин сэнсийг техникийн комисс хүлээн авч "Сайншанд салхин парк" нь цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн байна.

Монгол Улсын хамгийн том, 55МВт хүчин чадал бүхий салхин станцын 25 сэнс ойрын хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж буй аж. Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор "Сайншанд салхин парк" нь өөрийн динамик компенсаци буюу тохируулагч төхөөрөмжөөрөө хэрэглэгчдэд илүү найдвартай цахилгааныг нийлүүлж  эхэлж байна.

Тус салхин станц бүрэн ашиглалтанд орсноор нийт 100 мянга  гаруй айл өрхийг цахилгаанаар хангахийн сацуу, 200 мянган тонн нүүрс хүчлийн хийг агаар мандалд дэгдэхээс сэргийлж Монгол Улсын нүүрстөрөгчийг бууруулах хөтөлбөрийн зорилтод хувь нэмэр оруулах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top