Блокчэйн ашиглан байгалийн нөөц баялгийг дижитал хэлбэрт оруулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Финтек компаниуд блокчэйн  ашиглан байгалийн нөөц баялгийг дижитал хэлбэрт оруулж байна. Ил тод байдлыг нэмэгдүүлдэг учир блокчэйн ашигласнаар бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгож тэгш бус мэдээллийн эрсдэлийг бууруулж байгаа юм.

Жишээ НЭГ

Блокчэйнийг ашиглан хөрөнгийн урсгалыг ил тод болгосноор энэ нь цаашлаад ой мод, загас ан агнуураас эхлээд нүүрсхүчлийн хий болон эрчим хүч ашиглалт зэрэг байгалийн нөөц баялгийн хэрэглээ, ашиглалтыг хянах боломжтой болгодог. Индонезид нийлүүлэлтийн тогтвортой гинжин хэлхээг үүсгэх зорилготой блокчэйний төслийг хэрэгжүүлж эхлээд буй нь орон нутгийн загасчдын барьсан үсэрдэг загас болон шар судалт туна загасны гарал үүслийг тодорхой болгож, комплаенсийг нэвтрүүлэн одоогийн гарал үүслийг бичигт тогтолцоог халах боломжтой болгож байгаа аж. Үүнээс гадна энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл загас их хэмжээгээр барих (overfishing), залилан, хууль бус загасчлал буурна гэж үзээд байна.

Жишээ ХОЁР

Зарим улс орнууд компаниудын ялгаруулдаг нүүрсхүчлийн хий болон бусад хүлэмжийн хийг багасгах үүднээс carbon credit буюу нүүрсхүчлийн хийн ялгарлын зөвшөөрлийг олгодог байна. Энэхүү хөтөлбөр нь илүү хэмжээний зөвшөөрлөө наймаалцах, худалдах боломжийг олгодог. Сap-and-trade нэрээр алдаршсан. Компаниуд нүүрсхүчлийн ялгарлын дээд хязгаарт тохируулан үйлдвэрлэлээ явуулж, тэрнээс давж ялгарах тохиолдолд зөвшөөрлийг засгийн газраас эсвэл бусад компаниудаас худалдаж авдаг. Гэхдээ нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцох болон зөвшөөрлийг солилцох нь цаг их шаардсан, өртөг өндөртэй үйл ажиллагаа учраас энэхүү тогтолцоог илүү боловсронгуй болгох үүднээс блокчэйнийг нэвтрүүлж эхэлсэн. Блокчэйний тусламжтайгаар компанийн ялгаруулж байгаа нүүрсхүчлийн хэмжээг тодорхойлоод зогсохгүй, цаашлаад зөвшөөрлийн илүү эсвэл дутууг биржийн бус аргаар наймаалцах боломжтой болж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top