ОХУ-ын тансаг зэрэглэлийн “Coffeecell” брэндийн албан ёсны франчайз Монголд орж ирлээ. Уг дэлхийн брэндийн нээлт Улаанбаатар хотноо энэ сарын 27-нд “Их монгол комплекс”-ийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 14:00 цагаас болох аж.
Дашрамд дурьдахад “Coffeecell” брэнд нь дэлхийн олон улсад салбартай нэрийн кофе шопууд, Москва хотын загварын шоуны албан ёсны түнш төдийгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн албаны дэргэдэх эмийн бодисын чанарын хяналт шинжилгээний төв, дэлхийн олон сая хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн юм. Мөн магадлан итгэмжлэлийн сертифкаттай хүнсний бүхий л стандартын гэрчилгээгээр баталгаажсан, геннисийн номонд бүртгэгдсэн эрүүл мэндэд онцгой ач тустай брэнд гэдгийг олон улсын эрдэмтэд нотолжээ.
Нөгөөтэйгүүр хүн орхоодойн кофе цай, чаг мөөгтэй цайгаараа өнгөрсөн онд Гиннесийн номд бүртгэгдсэн байна.
Coffeecell брэндийн уриа нь: Эрүүд мэндэд зориулж бүтээсэн, “Амтанд нь дуртай” гэсэн уриа үгтэй төдийгүй бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хамгийн сайн, чанартайг сонгон үйлдвэрлэлээ явуулдаг онцлогтой. Бүтээгдэхүүний гол орц нь дэлхийд нэн ховор эзэн хааны цагаан хүн орхоодой болон чаг мөөгний орц найрлагаар бүтээгдсэн дээд зэрэглэлийн тансаг орц найрлагатай.
COFFEECELL брэндэд кофеноос гадна Шри Ланкийн ууланд ургуулсан цейлоны орцтой хар цай, хүн орхоодойн ногоон цай зэрэг бүтээгдэхүүнүүд багтана. Сүүлийн үед хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд ихээр анхаардаг болж, улмаар эко хоол хүнсийг хэрэглэх нь нэмэгдсэн. Орчин үед хүн бүрийн номер нэг хэрэглээ бол яалт ч үгүй кофе болсон гэдэгт та санал нэгдэх байх.
Кофег хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг талтай ч сайн чанарын кофег тааруулж хэрэглэх нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг. Coffeecell-ийн бүтээгдэхүүнүүд хүний биеийн бүх эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг бүрэн сэргээх чадвартай, эрүүл мэндэд тустай төгс орцыг агуулсан.
Хятадууд цагаан хүн орхоодойг “Амьдралын үндэс” гэж нэрлэдэг. Учир нь бие махбодид үзүүлэх олон талын ач холбогдолтой бөгөөд орчуулга нь “Бүх зүйлийг эмчилнэ” гэсэн утгатай. Эртний Хятадын анагаах ухаанд хүн орхоодой нь оюун ухааныг цэвэрлэж, сэтгэл санааг тайван болгож, айдас түгшүүрийг арилгаж, сэтгэхүйг гэгээлэг болгодог гэж үздэг. Мөн Азийн орнуудын “тэнгэрийн бэлэг” гэж нэрлэдэг чаг мөөг нь 4000 гаруй жилийн туршид Хятадын “Гайхамшигтай эмийн ургамлын ариун номд” бичигдэн тэргүүн байрт шалгарсан дээд зэргийн гайхалтай эмчилгээний ургамал юм.
Эртний Японы судлаач Шиннох Хонсохкогийн хэлснээр чаг мөөг нь тэнгэрийн бэлэг бүх өвчнийг анагаах шидтэн гэсэн байдаг. Чаг мөөг нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, ой санамж, хүний эд эсийг сэргээн залуужуулдаг олон талын ач холбогдолтой эрүүл мэндийн шалгарсан бүтээгдэхүүн юм. Манай улсад гадны дээд зэрэглэлийн чанартай, баталгаатай хүнсийн брэндүүд орж ирж байгаа нь сайшаалтай.
Сэтгэгдэл ( 0 )