Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 25

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар   Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл,  Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тухай зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ.

Хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top