Discover Mongolia: Зүүнбаянгийн төмөр замыг “Эрдэнэс-Тавантолгой” санхүүжүүлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

 “Discover Mongolia-2019” чуулга уулзалтад “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байна.  Тус компанийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар чуулга уулзалтын үеэр танилцуулж, илтгэл тавилаа.  Тэрбээр илтгэлдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн төлөвлөсөн ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байгаа талаар дурьдав. Тухайлбал, 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар олборлолт 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102  хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний  байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь  159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм. 

 “Discover Mongolia-2019” чуулга уулзалтад БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК –ийн бүтээн байгуулалтын төслүүдийг ихээхэн сонирхож байлаа.

Засгийн газрын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК санхүүжүүлж байгаа юм. Энэ дагуу  “МТЗ” ХК-ийн үнэт цаасыг  худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр  авто зам барина. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

 Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах бөгөөд ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Top