90 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт ногдож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой “Discover Mongolia” арга хэмжээ нь геологи, уул уурхайн салбарын талаар бодит мэдээллийг хүргэдэг, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай яриа, хэлэлцээг өрнүүлэх боломж олгодог төр-хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болсон гэхэд болно.

Чуулга уулзалтад  УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна.

Манай улсад 1990-2018 оны хооронд нийт 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээс 17.5 тэрбум ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт ногдож байгаа нь тус салбарын эдийн засагт эзлэх байр, суурийг тод харуулж байгаа юм.

Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж, уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэллээ. 2018 онд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн. Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж шинээр компаниуд  давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байна.

Та бүхэн мэдэж байгаачлан УИХ, Засгийн газраас коксжих нүүрсний томоохон ордын нэг болох Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газраас албан ёсоор олгоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан хөрөнгийн биржид бүртгүүлэх “Эрдэнэс-Тавантолгой Майнинг”компани байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

IPOхийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам. долларын төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар нэгдүгээрт, Монголоос экспортолж буй нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн Хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын уул уурхайн салбар нь дэлхийд өрсөлдөх бүрэн бололцоотой, геологийн нөөц, боломж ихтэйгээс гадна хөрөнгө оруулалттай холбоотой хууль, эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж  үздэг. Манай улс 2018 оны байдлаар 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхүүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан бол 26 улстай Давхар татварын гэрээ байгуулаад байна.  Эцэст нь хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч Та бүхэн бидэнтэй хамтран ажиллаж Монголын эрдэс баялгийн нөөц, бололцоог бүрэн ашиглаж хамтдаа хөгжихийг миний бие энэхүү индэр дээрээс уриалж байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

1  |  0
Top