Шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү наймдугаар сард 11 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буурав. Гадаад валютын хадгаламжийн хүү өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар буурч 4.9 хувьд хүрлээ. Иргэдээс татсан төгрөгийн хадгаламж 11.6 хувь, хувийн байгууллагаас татсан хадгаламж 10.6 хувийн хүүтэй байна.
Мөн тухайн сард шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17 хувьтай бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол шинээр олгосон валютын зээл 0.2 нэгж хувиар өсөж 10.4 хувьд хүрсэн байна. Иргэдэд олгосон зээлийн хүү 17.5 хувь байна. Наймдугаар сард нийт иргэдэд 850.9 тэрбум төгрөгийн зээл олгосноос дийлэнх нь буюу 70.9 хувь нь 2 жил хүртэлх хугацаатай байна.

Сэтгэгдэл ( 0 )