ИНФОГРАФИК: Ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг.

Үндэсний статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна. Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top