Улсын өрийн ЭЗЭДТЭЙ танилц

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01



Улсын нийт гадаад өр 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа. Тэгвэл өрийн хэдэн хувь нь хувийн хэвшилд, хэдэн хувь нь засагт ногдож байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя.


18.2 тэрбум ам.доллар буюу 61.2 хувийг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байна. Тодруулбал,
 

  • Оюутолгой ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • Шангрила-Улаанбаатар хотел ХХК
  • Саусгоби сэндс ХХК
  • Хөгжлийн банк
  • Монголын алт ХХК
  • Эм Си Эс холдинг
  • МИАТ ТӨХК
  • Алтайн хүдэр ХХК
  • Ачит ихт ХХК гэх мэт компаниудын зээл эзэлж байна.

Тэгвэл нийт өрийн  2.2 тэрбум ам.доллар буюу 7.6 хувь нь Арилжааны банкуудын зээл байна.
 

  • Худалдаа хөгжлийн банк
  • Хаан банк
  • Хас банк гэх мэт банкуудын зээл юм.

Харин 2 тэрбум ам.доллар буюу 6.8 хувь нь Монголбанкны өр.
 

 Хятадын ардын банкны своп юм.


7.2 тэрбум ам.доллар буюу 24.4 хувь нь Засгийн газрын өр байна. Тодруулбал,
 

Гадаад үнэт цаас 2.9 тэрбум ам.доллар
 

  • Чингис бонд 1,000 сая ам.доллар
  • Мазаалай бонд 500 сая ам.доллар
  • Хуралдай бонд 600 сая ам.доллар
  • Гэрэгэ бонд 800 сая ам.доллар
  • Хуримтлагдсан хүү 34.1сая ам.доллар

Гадаад хөнгөлөлттэй зээл 4.3 тэрбум ам.доллар
 

  • Зам, тээвэр
  • Эрчим хүч
  • Эрүүл мэнд
  • Хөдөө аж ахуй
  • Боловсрол гэх мэт

Бондын эргэн төлөгдөх хугацаа болон мөнгөний хэмжээг тодотгоё
 

2021 онд төлөгдөх “Мазаалай бонд”
 

  • 500 сая ам.доллар, 10.875 хувийн хүүтэй

2022 онд төлөгдөх “Чингис бонд”
 

  • 1,000 сая ам.доллар, 5.125 хувийн хүүтэй

2023 онд төлөгдөх  “Гэрэгэ бонд”
 

  • 800 сая ам.доллар, 5.625 хувийн хүүтэй

2024 онд төлөгдөх “Хуралдай бонд”
 

  • 600 сая ам.доллар, 8.75 хувийн хүүтэй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(180.150.82.98) 2025 оны 03 сарын 13

ELBEGDORJ TULUH BIZDEE...

1  |  0
Top