Ипотекийн зээлд 60 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 03

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4447 иргэнд олгоод байгааг Төв банкнаас мэдэгдсэн. Тэгвэл ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зориулж 2020 онд 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор төсөлд тусгаад байна. Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулах аж. Түүнчлэн ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн схемийг боловсронгуй болгоно гэж Сангийн яамны зүгээс мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top