Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн оны эхний найман сарын гүйцэтгэлээр 7,688.8 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 3.5 хувь буюу 260.9 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
Орлогын гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс давахад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын гүйцэтгэл голлох нөлөөг үзүүлэв. Энэ нь эдийн засгийн өсөлт болон бизнес эрхлэгчдийн орлого, ашигт ажиллагааны түвшин сайжирч байгаатай холбоотой аж.
Сэтгэгдэл ( 0 )