Ирэх онд Монгол Улс 1,446.6 тэрбум төгрөгийн зээл, тусламж авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

1991-2018 онд Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудаас  нийт 5.1 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.7 тэрбум ам.долларын тусламж авч ашиглажээ. Монгол Улсын 2019 оны төсөвт гадаад төслийн зээлийн ашиглалт 1096.3 тэрбум төгрөг, тусламжийн ашиглалт 146 тэрбум төгрөгөөр батлагдсан бол 2020 онд нийт 1,446.6 тэрбум төгрөгийн зээл, тусламж авч ашиглахаар тооцжээ.

Үүнээс 608.3 тэрбум төгрөг буюу 42.1 хувийг Азийн хөгжлийн банк, 216.6 тэрбум төгрөг буюу 15 хувийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээл, тусламж эзэлж байна.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн 2020 оны ашиглалтын 196.6 тэрбум төгрөг буюу 14 хувь нь урсгал зардалд, 966.1 тэрбум төгрөг буюу 67 хувь нь хөрөнгө оруулалтын зардалд, 283.9 тэрбум төгрөг буюу 19 хувь нь орон нутаг, эрчим хүч, ус хангамжийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дэмжих зорилгоор дамжуулан зээлдүүлэхэд зарцуулагдах тооцоолол байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu