Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан ирэх оны төсөвт 43 тэрбум төгрөг төсөвлөхөөр тооцоод байгаа. Үүнээс УИХ-ын сонгууль зохион байгуулахад 24.3 тэрбум төгрөг зарцуулна гэж буй. 2020 оны сонгуульд зарцуулах хөрөнгийн хэмжээ 2016 оны сонгуулийн арга хэмжээний төсвөөс 12.6 тэрбум нэмэгдэж байгаа.
Зардал ингэж нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 112.6 мянгаар нэмэгдсэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан хэсгийн хороодод ажиллах албан хаагчдад тооцож олгодог урамшууллын хэмжээ нэмэгдсэн, сонгуулийн санал тоолох төхөөрөмж 300 ширхгийг шинээр худалдан авах шаардлагатай болсон зэрэгтэй холбоотой гэж Сангийн яамны зүгээс тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )