АНУ, Хятадын худалдааны маргааныг тойрсон тодорхой бус байдал үргэлжилсээр байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байгааг судлаачид мэдэгдэж байна.
Маргааны эзэн болсон хоёр улс худалдааны хэлэлцээрт хүрэх хүлээлттэй байсан 2019 оны эхний хагаст хөрөнгийн зах зээлийн гол индексүүд оны эхнээс өссөн үзүүлэлттэй байсан ч тав болон наймдугаар сард маргаан хурцадсанаар хөрөнгийн зах зээл хүчтэй савлахад хүрлээ. Түүнчлэн дэлхийн эдийн засагт тулгараад буй тодорхой бус байдлаас үүдэн засгийн газрын бондуудын өгөөж буурч байна.
Энэ оны наймдугаар сард АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж хоёр жилийн хугацаатай бондын өгөөжөөс бага болсноос гадна 30 жилийн хугацаатай бондын өгөөж 1.97 хувь болж түүхэнд анх удаа хоёр хувиас доош түвшинд хүрсэн байна. Түүнчлэн Их Британийн (UK) 30 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж анх удаа нэг хувиас бага болсон нь 2019 оны дэлхийн эдийн засгийн сааралт хөрөнгө оруулагчдын итгэлд хүчтэй нөлөөлж байгааг харуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )