Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа–2018” төслийн урьдчилсан үр дүнг “Оюутолгой” ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудад танилцуулжээ.
Тус аймагт зэс, алт, нүүрсний томоохон ашигт малтмалын орд газруудыг ашиглаж эхлээд 10 гаруй жил болж байна. Эдгээр орд газруудыг ашиглахтай холбогдон гарсан хүн амын суурьшил, авто зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн хөгжил нь Өмнөговь аймагт нийгэм-эдийн засаг, байгаль орчны эерэг болон сөрөг өөрчлөлтийг үзүүлсэн. Эдгээр өөрчлөлтийн нөлөөлөл, хүчин зүйлийг статистикийн мэдээлэл болон түүвэр судалгаанд тулгуурлан судлах хоёр дахь суурь судалгааг ҮСХ төслийн хүрээнд гүйцэтгэсэн аж.
“Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа–2018” төслийн гол зорилго аймгийн хүн ам зүй, эдийн засаг, байгаль орчны үзүүлэлтүүдийн өөрчлөлт чиг хандлага, уул уурхайн салбарын аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэлт зэргийн мэдээллийг бий болгоход оршиж байна.
Сэтгэгдэл ( 0 )