Шинжээчдийн таамгаар газрын тосны үнэ даруухан байх нь

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05



Дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий тосны үнэ 52.81 ам.доллар байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор газрын тосны үнэ өмнөх оноос 12 орчим хувиар буурсан. Харин Саудын Арабын газрын тосны байгууламж руу хийсэн дайралтын улмаас газрын тосны үнэ есдүгээр сарын 16-ны өдөр огцом өссөн юм. Гэхдээ тус улс нийлүүлэлтийн доголдол үүсгэхгүйн тулд нөөцөөсөө нийлүүлж, зах зээлд үнийн савлагаа үүсгээгүй бөгөөд ойрын хугацаанд үйлдвэрлэл хэвийн түвшинд хүрэх талаар мэдээлсэн. Түүнчлэн шинжээчдийн таамгаар газрын тосны үнэ төдийлөн өсөхгүй байх гэсэн хүлээлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu