Ипотекийн зээлийн хүүг тэглэнэ гэх МАХН-ын доог тохуу

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

АН-ын автортой орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг МАХН-ынхан өмчлөхөөр нэгэнт  шийджээ. Доог тохуутай ч гэж хэлж болохоор тэдний мэдэгдэл орон сууцанд тэг хувийн хүүтэй зээлээр орох иргэдийг бүртгэж байна хэмээн зарын чанартай болж хувирав. Сонгуулийн дэмжлэг маягаар ашиглагдах энэ бүртгэлд элссэн иргэдийг орон сууцны тэг хувийн хүүтэй зээлд хамруулах юм байх. Хэрэв  нэгэнт зээлэнд хамрагдчихсан бол өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгийг нь үндсэн зээлийн төлбөрөөс нь хасуулж дөнгөх гэнэ лээ. Сонсоход сайхан ч ийм амлалт хэрэгжихэд бэрх л дээ.

Шалтгааныг нь товчхон сийрүүлье. Монгол Улсын Засгийн газар 2013 оноос хойш хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр өдгөө мөнгөн дүнгээрээ 4.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж, 95 мянга орчим хүн хамрагджээ. Гэхдээ бүгд найман хувийн хөнгөлөлттэй зээл аваагүй. Ойролцоогоор 70 орчим мянга нь л Засгийн газар, Монголбанкнаас санхүүжүүлсэн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Үлдсэн 25 мянган иргэн нь арилжааны банкуудын санхүүүжилтээр 14-16 хувийн хүүтэй зээл авч байранд орсон гэсэн үг. Арилжааны банкуудын санал болгож буй орон сууцны зээлийн хүү бол манай зах зээлд хамгийн бага, одоогоор хамгийн боломжит дүн. Учир нь Монголбанкны зарласан бодлогын хүүнээс бага хүүтэй зээл санал болгоно гэдэг нь тэр хэмжээгээр төрөөс татаас гарч байгааг илтгэнэ.

Татварын төлөгчдийн нэг халааснаас аваад илүү өртгөөр нөлөө халаасанд нь хийж өгдөг арга. Ингэж явсаар төр алдаглаа нөхөж чадахаа байж дампууралд хүрсэн тохиолдолд саяхных. 2017 онд  ОУВС-гийн төлөөлөгчид Монголд газардсан даруйдаа Төв банкнаас мөнгө хэвлэн хэрэгжүүлсэн уг хөтөлбөр иргэдээ орон сууцжуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгмийн шинж чанартай алхам байсан хэдий ч эдийн засгийн хувьд танай улсыг бүрэн туйлдуулжээ гэдгийг анхааруулж байв. Улмаар УИХ-ын байнгын хорооны 35 дугаар тогтоолоор орон сууцны хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхийг Монголбанкинд даалгсан юм. Гэвч ипотекийн зээлийн хөтөлбөрийг шууд зогсоочих нь улс төрийн хувьд эрх баригч намд эрсдэлтэй тул Монголбанк 2019 оныг дуустал тус хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр олон улсын байгууллагуудтай тохиролцсон юм. Зөвхөн 2018 онд гэхэд л Монголбанк болон Засгийн газрын эх үүсвэрээс 2018 онд 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр найман хувийн ипотекийн зээл олгожээ. Ингэхдээ Засгийн газраас эх үүсвэрийн хүүг нэг хувь болгон бууруулж, дээр нь банкууд найман хувийн хүү тооцон иргэдэд олгож эхэлсэн.  Энэ механизмын дагуу 2019 оныг дуустал  430 тэрбум төгрөгийн санхүүжилт ипотекийн зээлд зориулах тооцоо гарсан. Гэтэл Төв банкны бодлогын хүү өнөөдөр 11 хувь байгаа бөгөөд илүү татаасыг нь зах зээл өөрөө төлж байгаа.

2016 оны сонгуулийн өмнө АН-ынхан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулж үзсэн. Тухайн үед шинжээчдийн зүгээс Монголын эдийн засагт ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж, нөхцөл байхгүй гэдгийг анхааруулж байсан ч хүчээр нэвтрүүлэхийг оролдсон удаатай. Харин өнөөдөр улс төрийн  гуравдагч хүчин ипотекийн зээлийн хүүг тэглэх арга хэмжээ авахаар санал цуглуулаад эхэлжээ. Олон улсын байгууллагуудтай тохиролцсоны дагуу орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс  Засгийн газар бие даан хэрэгжүүлэхээр болсон. Тэр цагт МАХН-ынхан хөтөлбөрийг гардаж авбал Монгол Улс өмнө нь алдсанаасаа ч илүүг орон сууцанд зориулах нь.

Олон улсын байгууллагуудын зөвлөж буйгаар Монгол Улс төсөв мөнгөний тал дээр сахилга батаа сахиж, зөв зүйтэй бодлогоо үргэлжлүүлбэл, гарсан үр дүнгээр нь эдийн засгаа хүчирхэгжүүлэх боломжтой. Тэр цагт ипотекийн зээлийн хүү яг тэг болохгүй ч зах зээлийн зарчмаараа тэг рүү дөхөх бүрэн боломжтой. Дан ганц ипотекийн зээлийн хүү ч бус бүх төрлийн зээлийн хүү буурах боломжтой. Гэхдээ ийм популист аргаар лав зээлийн хүүг бууруулж, тийм оролдлого хийвэл, эдийн засгаа улам л туйлдуулна.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(202.126.89.35) 2019 оны 10 сарын 06

Боломжтой шүү дээ. МАН,АН-ны луйварчид ханаж цадахгүй байна. Луйвар дээрмээ зогсоогоод хүүгүй зээлээр битгий хэл үнэгүй орон сууцаар хангасан ч болно. Боломжийг хэлсэний төлөө Энхбаярыг ад үзэх хэрэггүй. Ядарсан ард түмнийхээ төлөө дуугарлаа гэж МАН,АН-ны луйварчид боож үхэх гээд байнаа.Энхбаярыг дэмжиж байна.

0  |  0
Иргэн(66.181.161.28) 2019 оны 10 сарын 06

Үнэн бол сайхан л бна.яагаад ч үнэгүй холгүй байртай болно гэдэгтзангууны үлгэрүүд дэ.худлаа амалж гарч ирэхээ болимоор юм.бараг олон жил энхбаяр ахиж гарах гэж цуглаан хурал хийгээд ч гарч ирэхгүй бна.яагаад гэвэл ахиж улс орноор тоглуулж хаанчлал тогтоох дургүй бна.яагаад өөрөө ойлгохгүй байгааг гайхаж бна.хажууд нь яваа хэдэн залуус амьдралаа үрж дуусч хөгширч бна.энэ залуусын ажил амьдралаар тоглож дууслаа .энхбаяр одоо болимоор юм.дургүйд хүчгүй ш тэ.улс төрд зөв алхаж байсан бол дэмжээд гаргах байсан.одоо гараад яах юм.хийх юмаа цагтаа хийхгүй дарангуйлал тогтоож байсан хүн одоо хэрэггүй

0  |  0
Зочин(103.212.117.109) 2019 оны 10 сарын 06

Энхбаярын элийрлийг яанаа таминээ. Хүмүүсийн гачигдал зовлонг далимдуулан хууран мэхэлж төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байгаа тул хуулийн хариуцлага хулээлгэх хэрэгтэй

3  |  0
ИРГЭН(202.179.24.20) 2019 оны 10 сарын 05

ЗА ДАА МАРГААШЫН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ГЭГЧЭЭР ХҮРЭЛСҮХИЙНХЭНТЭЙГЭЭ ДЭЭРЭЭС НЬ ШИНЭ НАМЫН ХЭДТЭЙГЭЭ ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСНЭЭРЭЭ ЗҮТГЭХЭЭС ӨӨР ГАРЦ ӨНГӨРСӨН 30 ЖИЛД ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ.

0  |  0
Рр(61.148.244.144) 2019 оны 10 сарын 05

Жилийн 5 хувь болгох боломжтой

0  |  0
Зочин(64.119.21.160) 2019 оны 10 сарын 05

Ер нь бол болохгүй юм байхгүй л дээ Банк гэдэг чинь мөнгө хүүлэгчид шүү дээ 2020 онд Н.Энхбаярыг гаргаж ирэх хэрэгтэй Англи улс хямраад байхад нь Унистон Черчилийг 2 ч билүү 3 ч билүү удаа гарган ирж хямралаас улсаа гаргаж чадаж байсан юм

0  |  0
Зочин(103.229.121.190) 2019 оны 10 сарын 05

Мянганы замыг эхлүүлж байхад нь яг л ингэж байж билээ Мянганы зам мянгуужингийн үлгэр гээд л одоо болохоор өөрсдөө санаачлаад хийчихсэн юм шиг ярьцгаагаад л Баахан бууны нохдоороо элдэвийн юм бичүүлээд л тэд үнэн ч гэж жигтэйхэн албан тушаал мөнгө горидогсод

0  |  0
Зочин(203.91.115.41) 2019 оны 10 сарын 05

Яагаад болохгуй гэж, зээлийн хуугуй гээр ард тумэндээ огохгуй юу, хууг нь тосвийн монго идсэн хулгайч нараас гаргуулаад банканд огч болно шуу Дээ, газрын баялагаасаа ч толоод явж болно, хамгийн гол нь Шударга ес Ярьж байгаа Энхбаяр дарга, ард олон дэмжиж байгаа

0  |  0
S(203.91.115.52) 2019 оны 10 сарын 05

Uls turiin goyo sedev sh dee hurelsuk t1 sda songuuld oroxoosoo umnu 5 huvi bolgoh heregtei tgej chadwal yalna hurelsukh aria hulduu ym bn lee

0  |  0
Привет (66.181.182.172) 2019 оны 10 сарын 05

хэн бутэхгуй поп амлалт амлаж чадсан нь 20 онд ялна Монголчуудыг тэнэгууд гэдэг болсон

0  |  0
Top