Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 онд 14.5 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ гэсэн төсөөллийг Сангийн яам хийгээд байна. Түүнчлэн 2021 онд 15 тэрбум ам.долларт, 2022 онд 15.7 тэрбум ам.долларт тус тус хүрч, гадаад худалдааны тэнцэл 2020-2022 онд дунджаар 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарна гэсэн өөдрөг төсөөлөл байгаа аж.
Экспорт 2020 онд 7.8 тэрбум ам.долларт хүрэхээр төсөөлж төсвийн төсөлд тусгажээ. Дэлхийн зах зээл дэх алтны үнэ өндөр байх тул 2020 онд алтны экспортыг нэмэгдэхээр төсөөлсөн бол импорт 2020 онд 6.7 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )