Махны нийлүүлэлт хэвийн байна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Өнөөдөр өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр махны нийлүүлэлт хэвийн байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тус зах дээр худалдаалагдаж буй махны  үнийн мэдээллийг хүргэе.


БӨӨНИЙ ҮНЭ

 

  • Хонины мах 4100-5400 төгрөг
  • Адууны мах 6000-6300
  • Үхрийн мах 5800 -6800
  • Ямааны мах 5500-6000

 

ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ

 

  • Хонины мах 6400-7800
  • Адууны мах 8000
  • Үхрийн мах 8000-10000

Нийслэлийн статистикийн хорооноос аравдугаар сарын 2-ны өдрийн байдлаар гаргасан махны үнийн мэдээллийг хүргэе.

Аравдугаар сарын  эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9549 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11252 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 101 төгрөгөөр (0.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр (0.4%) өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг байна. Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 47 төгрөгөөр (0.5%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөгөөр худалдаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top