Энэ жилийн физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг Уильям Кэлин /АНУ/, Грэг Семенза /АНУ/, Питер Рэтклифф нар хүртжээ. Тэд эсүүд хүчил төрөгчийн дутагдлыг хэрхэн таньж, хариу үйлдэл үзүүлдгийг тогтоосон байна.
Тус тусдаа ажиллахдаа Нобелийн шагналын шинэхэн эзэд XIX зуунаас хойш хүн төрөлхтнийг тайлж чадаагүй нууцыг тайлжээ.
Нобелийн шагнал хүртсэн нээлт
Амьтад хүчил төрөгчгүй амьдарч чадахгүй. Гэхдээ хүн төрөлхтөн түүний гүйцэтгэдэг үүргийг сайн ойлгодоггүй байв. Гэтэл хүний биед хүчил төрөгчийн агууламжийн түвшин янз бүр байдаг байна. Агаарт хүчил төрөгчийн хэмжээ 21 хувьтай байдаг бол артерийн цусанд 15 хувь, венийн цусанд таван хувь, мөгөөрсний эсэд нэг хүрэхгүй хувь байдаг аж. Хүчил төрөгч нь үндсэн элемент бөгөөд, хүний бие махбод гол төлөв уснаас бүрдсэн, харин усны молекул бүрд хүчил төрөгчийн атом байдаг.
Амьсгалаар орж ирж буй хүчил төрөгчийн нэг хувь нь очих газартаа очилгүй, устөрөгчийн хэт ислийг бий болгодог байна.
Агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ нэг хувиар буурахад хүнд амьсгалахад хүнд болж, ухаан балартаж, хүний бие сульдаж, /өндрийн өвчний шинж тэмдэг/, эцсийн бүлэгт үхэлд хүрдэг байна. Харин цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ буурахад цусан дахь эритропоэтин дааврын концентрац нэмэгддэг байна. Эритропоэтин даавар нь цусны улаан бөөм бий болж буй нь дохио юм. Энэ эс хүчил төрөгчийг биеэр тараадаг гэнэ. Харин хүчил төрөгчийн дутагдлын үед эритропоэтин даавар яагаад бий болдгийг хүн төрөлхтөн өнөөг хүртэл тайлаагүй байжээ. Энэхүү даавар онцгой генд кодлогдсон байдаг. Харин юу энэхүү генийг ажиллуулдгийг Грэг Семенза нээжээ. Тэрбээр HIF-1α, ARNT гэж нэрлэгдсэн уургийг нээжээ. Цусанд хүчил төрөгчийн хэмжээ хангалттай байхад эсэд HIF-1α уураг бараг үгүй бөгөөд хүчил төрөгчийн хэмжээ багасахад энэ уургийг хэмжээ нэмэгддэг байна. Асуудал хүчилтөрөгчид өөрт нь байгаагүй бөгөөд мөн л нэг холбоос дутагдсаныг хавдар судлаач Уильям Кэлин нээжээ. Тэрбээр VHL гэх уураг хүчилтөрөгчийн дутагдалд бие махбодын үзүүлдэг хариу үйлдэлтэй холбоотой болохыг тогтоосон байна. Харин Питер Рэтклифф VHL уураг HIF-1α уурагт холбогдон, бай болгон ашигладаг байна. Тэгвэл хүчилтөрөгч үүнд ямар хамаатай болох оньсыг Кэлин, Ретклифф нар хамтран тайлжээ.
Эдгээр эрдэмтдийн нээлт эсийг ургуулах, удаан эдгэрдэг шарх сорви, үс уналт, склероз зэрэг өвчнийг анагаахад өргөнөөр ашиглах боломжтой. Хамгийн чухал найдвар төрүүлж буй нь хорт хавдрын эмчилгээтэй холбоотой. Нобелийн хорооны шийдвэр үүнд үндэслэжээ. Хорт хавдартай тэмцэхэд судсыг боох замаар эмчлэх арга өргөнөөр дэлгэрсэн. Энэ тохиолдолд хавдрын хэмжээ багасдаг ч бүрэн арилдаггүй. Тодорхой хугацааны дараа хорт хавдрыг тэтгэдэг судас тойруу замаар хүрч, улам бүр аюултай болж, үр дүнтэй эм бэлдмэлүүд үйлчлэхээ больдог. Магадгүй ирээдүйд HIF төрлийн уургийн хэмжээг тохируулах замаар хорт хавдар болон бусад өвчнийг эмчлэх боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )