“Атар өргөө” ХК-ийн хяналтын багцыг худалдан авсан “Таван богд трейд” ХХК болон “Улаанбаатар гурил” ХХК-ийн хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоосон шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас гаргажээ.
Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу албан ёсоор мэдээлсэн байна.
Шүүх хуралдааны тогтоолыг хүргэе.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар хариуцагч “ТБТ” ХХК, “УБГ” ХХК-д холбогдох “БГ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “ТБТ” ХХК, “УБГ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “А-Ө” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болох, улмаар худалдан авсан тус бүрийн 34.712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай гэсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Jenko Tavan Bogdiin yagaad dandaa hatsailaadd baina??? \nYagaad buur ANU-d delguuriin neehed tuslaw. Tavan Bogd ulsad yu zoriulaw niigem yu hiiw?
Jenko Tavan Bogdiin yagaad dandaa hatsailaadd baina??? \nYagaad buur ANU-d delguuriin neehed tuslaw. Tavan Bogd ulsad yu zoriulaw niigem yu hiiw?