Импортын эрчим хүчний үнийн өсөлтөөс хамаарч татаасыг 4.9 тэрбумаар нэмнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Баруун бүсийн эрчим хүчний системийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж олгох татаасны хэмжээг 4.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортоор авдаг. Тэгвэл тус улсаас  импортолж буй цахилгаан эрчим хүчний үнэ тариф сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж буй. Үнэ тарифын нэмэгдэл нь баруун бүсийн эрчим хүчний системийн алдагдлыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлж байгаа учраас татаасны хэмжээг ийн нэмэхээр болсон гэж тайлбарлаж байна.

Мөн эрчим хүчний салбарын хүрээнд Засгийн газрын 2018 оны 324 дүгээр тогтоолын дагуу өвлийн хүлэмжийн аж ахуйн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлөх зорилгоор  2.5 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top