17 Банк бус санхүүгийн байгууллага  хувь нийлүүлсэн хөрөнгөө 8.4 тэрбумаар  нэмлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны II улиралд нийт 40 Банк бус санхүүгийн байгууллагын гаргасан зөвшөөрлийн хүсэлтийг Хорооны даргын тушаалаар шийдвэрлэв.

Эдгээрээс  гурван ББСБ-ын оноосон нэрийн өөрчлөлтийг бүртгэж, таван  ББСБ-д салбар байгуулах зөвшөөрөл өгч, нэг ББСБ-ын салбарыг хүчингүй болгов. Мөн 13 ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, есөн  ББСБ-ын хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг, хоёр  ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг, нэг  ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, зургаан  ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

17 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 8.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top