ОХУ-аас чацарганы 21 мянган суулгац авчиржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Увс аймгийн  Улаангом хотын төвд “Увс түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа, Чацарганы баярын нээлт өнөөдөр боллоо. МҮХАҮТ, Германы ХАҮТ-уудын холбоодтой хамтран Увс аймагт дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй Pro Value төслийн хүрээнд тус аймгийн 22 ААН-ийг хамруулсан Чацарганы кластер баг байгуулж,  40 гаруй нэр төрлийн чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм.

Уг төслийн дэмжлэгтэйгээр Увс дахь МҮХАҮТ-ын салбар танхим, Увс аймгийн ЗДТГ-тай хамтран чацарганы сортыг сайжруулах зорилгоор ОХУ-ын Барнаулиас 21 мянган суулгац авчран, тариалалт, судалгаа хийж байгаа аж.

Өнөөдрийн арга хэмжээний нээлтэд Улаангомын Засаг даргын орлогч Д.Ганхуяг, Увс аймгийн ХАА-н газрын дарга Д.Төмөр-Очир, МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Увс аймаг дахь салбар танхимын дарга Б.Сэржим нар оролцож үг хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top