Хонины махны БӨӨНИЙ ҮНЭ 5200-5800 төгрөг байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Өнөөдөр /2019.10.14/ өглөөний байдлаар "Хүчит шонхор" зах дээр махны нийлүүлэлт хэвийн байсан талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Махны бөөний болон жижиглэнгийн үнийн мэдээллийг хүргэе.


БӨӨНИЙ ҮНЭ

Хонины мах  5200-5800

Адууны мах 5000-5500

Үхрийн мах 6500-7200

Ямааны мах  5500-5800


ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ

Хонины мах  6800-8300

Адууны мах 7800-8100

Үхрийн мах 8000-10000


Нийслэлийн статистикийн газрын энэ сарын 10-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээлэл

2019 оны аравдугаар сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9289 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11189 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр (0.6%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 260 төгрөгөөр (2.7%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөгөөр худалдаалж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top