Шинжээчид газрын тосны эрэлтийг бууруулж тооцож байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 54.27 ам.доллар байна. Саудын Арабын газрын тосны байгууламжууд дроны халдлагад өртсөнөөр  газрын тосны ханш 20 хувиар өссөн ч удалгүй эргэн уруудсан. Брент маркийн газрын тосны үнэ зургаадугаар сард  дунджаар 63 ам.доллар байсан бол наймдугаар сарын дундаж ханш 59 ам.доллар болсон. Саудын Араб, ОХУ, Ливийн газрын тосны үйлдвэрлэл буурч байгаа нь нөөцийн хомсдол үүсэхэд нөлөөлөх эрсдэл байна. Мөн Саудын Арабын газрын тосны байгууламжууд дахь халдлагаас хойш нэмэлт эрсдэлүүд бий болсон гэж шинжээчид үзэж байна. Тэгвэл эрэлт талын эрсдэлийг харвал дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал эхэнд бичигдэж байгаа юм. Худалдааны маргааныг олон сарын турш үргэлжлүүлж буй Хятад, Америк улсууд дэлхийн газрын тосны гол хэрэглэгч, зах зээл. Олон улсын эрчим хүчний агентлагийн зүгээс худалдааны маргаанаас шалтгаалан  энэ онд газрын тосны эрэлтийн төлөвийг өдрийн 1.08 сая баррелиар бууруулсан бол ирэх оны төлөвийг хэвээр үлдээсэн. Гэхдээ  цаашид буурах эрсдэл өндөр байна гэсэн прогнозыг хийж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top