ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг дахин БУУРУУЛЖ тооцлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа шинэчлэн танилцууллаа. Өнгөрсөн долоодугаар сарын төсөөлөл нь 3.2 хувь байсан бол гурван хувь болгож бууруулжээ. Ингэж бууруулж тооцоолох болсон гол үндэслэлийн эхэнд  тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны  маргааныг нэрлэж байна. Худалдааны огцом бууралт, улс орнуудын бодлогын тодорхой бус байдал зэрэг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш нь чангааж буйг ОУВС-гаас мэдэгдлээ.  Мөн Хятад, Америкийн худалдааны дайны улмаас ирэх 2020 онд дэлхийн ДНБ 0.8 хувиар буурна гэх тооцоолол байгааг  тодотголоо. 2019, 2020 оны эдийн засгийн өсөлтөд мөнгөний бодлогын нөлөөлөл мэдээж чухал гэдгийг онцолж байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд байна. Түүнчлэн энэ оны эхний хагасын байдлаарх статистикийг харахад дэлхийн гадаад худалдааны өсөлт нэг  хувь хүртэл буурсан нь 2012 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна.

2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг тус байгууллагаас 3.4 хувьтай байхаар тооцож буйгаа мэдэгдлээ. Энэ нь дөрөвдүгээр сарын төсөөллөөс .0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зира(64.119.20.224) 2019 оны 10 сарын 16

эдийн засгын алуурчидтай хамтардаг

0  |  0
Top