“Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн /2019.10.16/ хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр энэ  тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна.

Үндэсний геологийн албыг байгуулснаар манай эх орны геологийн судалгааг цаашид олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж буй юм. Мөн хоорондоо ямар нэг мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах замаар, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй өөрийн орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөлийг бүрдүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top