Төрийн үйлчилгээ авахдаа И-баримт систем ашиглан ТӨЛБӨР ТӨЛӨХ боломжтой боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Иргэд төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдлийг нэвтрүүлж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам болон Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран 2019 оны нэгдүгээр сараас эхлэн судалгаа хийж, шийдлийг эрэлхийлж ажилласан гэв.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэд 152 хорооноос төрийн үйлчилгээ авахдаа төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх нөхцөл бүрдэж буй аж. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн бүртгэл зэрэг 38 үйлчилгээний төлбөрийг эхний ээлжинд хамруулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top