Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэх албан бус мэдээлэл гараад буй. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлэхдээ ФАТФ албан ёсны мэдээлэл хийгээгүйг тодотгож байна.
Тэрбээр манай улс өмнө нь саарал жагсаалтад орж байсан. Тухайн үед тодорхой амлалтуудыг өгч гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг бүхий л чадлаараа сайн хангаж ажилласан гэлээ.
Өршөөлийн хууль, Ил тод байдлын хуулиар ил тод болсон мөнгөний хэмжээ улс орны ДНБ-ээс давж байгаа нь Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хийх ажил их байна гэсэн ойлголтыг өгч байгааг тэрбээр хэлж байна.
Мөн Монгол Улсын хууль журмын дагуу тусгай зөвшөөрөл авч санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна зохицуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон ийм чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах шаардлага үүссэн. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хуульд зохицуулалтгүй байгууллагуудыг зохицуулахаар тусгаж өгсөн гэдгийг хэллээ.
Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн байдлаар 2010 хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянаж байнаа. Хууль батлагдсанаар улсын бүртгэлд бүртгэлтэй 5000 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлал эрхэлдэг хуулийн этгээд, 190 орчим алт, үнэт эдлэлийн арилжаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд тус хороо хяналт тавихаар болж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )