Монгол Улс саарал жагсаалтаас мултарсан бололтой гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудынхаа талаар нэгтгэсэн мэдээллийг өнөөдөр /2019.10.18/  албан ёсоор хийх товтой. Тэгвэл ФАТФ-ын гаргах мэдэгдлийг урьдчилан таамагласан мэдээллийг УИХ-ын  хэвлэлийн албанаас сошиал хуудсаар дамжуулан өгөөд байна.

Албан ёсны шийдвэрийг ФАТФ танилцуулаагүй байхад Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад багтаж, санхүүгийн хаалттай байдалд орох нь гэх мэдээлэл дараалан цацагдаж буй.

Харин УИХ-ын хэвлэлийн албаны сошиалаар илэрхийлсэн мэдээллийг эшлэхэд: 

“ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

 “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээ авлаа” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu