О.Амартүвшин: Хунчирыг олон улсад экспортлоход дэмжлэг үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

“Зүүн бүсийн түншлэл Хэнтий-2019” үзэсгэлэн Хэнтий аймагт болж байна. Тус аймагт МҮХАҮТ-ын салбар үүсэж хөгжсөний 15 жилийн ойн хүрээнд уг арга хэмжээ болж байгаа аж. Аймгийн Засаг дарга Н.Ганбямба үзэсгэлэнг нээж мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ  2018 онд хунчир эмийн ургамлыг Солонгос улс рүү экспортлосон нь тус улсын хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүний нэг бол чадсан. Хунчирын тариаланг нэмэгдүүлэх тал дээр Хэнтий аймгийн удирдлагууд эрчимтэй ажиллаж байгаа гэв. 

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид хунчирыг олон улсад экспортлоход дэмжлэг үзүүлэн ажиллана” гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top