Зам, тээврийн салбарын харилцааг шинэ шатанд гаргана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар зам, нисэх буудал, шатахуун нийлүүлэлт, оюутан солилцооны талаарх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах саналтай байгаагаа Б.Энх-Амгалан сайд хэлсэн байна. Мөн шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудалд нисэхийн нарийн мэргэжлийн сургууль, жижиг оврын онгоц угсралт, Боинг компанийн албан ёсны эрхтэй Ази дахь засварын төв байгуулж, нисэхийн зориулалтаар нь ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж,энэ тал дээр хамтарч ажиллах саналаа илэрхийлжээ.

Харин Элчин сайд И.К.Азизов Б.Энх-Амгалан сайдад хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, дээрх саналуудад онцгой анхаарал хандуулж, хоёр орны Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах тухайд санал нэгдсэн гэх мэдээллийг ЗТХЯ-наас өгч байна.

Ирэх арваннэгдүгээр сард ОХУ-д зохион байгуулагдах “Тээврийн долоо хоног-2019” арга хэмжээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг оролцуулах тухай ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгыг энэ үеэр гардуулан өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.203) 2019 оны 10 сарын 19

boengiin asuudlaar orosyn elchintey yariad baikhdaa yadag baynaa?

0  |  0
Top