Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал өмнөх оны хэмжээг давахгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Хөрөнгө оруулалт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар тэлж, нийт эрэлтэд 8.2 нэгж хувийн эерэг нөлөө үзүүллээ. Энэ нь бүх төрлийн барилга, машин тоног төхөөрөмжид зарцуулах зардал өссөнэй холбогдож байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх оны мөн үеэс 53 хувиар өссөн, бизнесийн зээл нэмэгдэж байгаа зэрэг нь хөрөнгө оруулалт нэмэгдэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж байна гэж Төв банк тайлбарлалаа.

 Энэ оны хувьд төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх оноос 1.52 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр батлагдсан нь бүрэн зарцуулагдвал үндсэн хөрөнгийн хуримтлалыг нэмэгдүүлэхээр байгаа аж. Харин гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал өмнөх оны хэмжээг  давахааргүй байгаа юм.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top