Санхүүгийн зохицуулах хороо: Эрчимтэй хяналтад үлдээсэн бололтой. Эцсийн мэдэгдэл гараагүй

2019 оны 10 сарын 18

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтад багтаасан гэх мэдээлэл гараад буйг өмнө нь мэдээлсэн. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад: Эрчимтэй хяналтад үлдээсэн бололтой. Эцсийн мэдэгдэл гараагүй байна гэсэн мэдээллийг өглөө.

Дахин сануулахад, ФАТФ Монгол Улсаас гадна Исланд,  Зимбабве улсуудыг саарал жагсаалтад оруулжээ. Харин  Этиоп, Шри Ланк, Тунис улсууд мөнгө угаахтай тэмцэх дэглэмээ сайжруулсан тул саарал жагсаалтаас хассан байна.

Монгол Улс 2016 оноос хойш ФАТФ-ын эрчимтэй хяналтад орж, саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд чамгүй ажил хийсэн гэж албаныхан мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tui mai haranhui mgl(202.9.44.174) 2019 оны 10 сарын 19

Chuluutiinhnii ulgereer hurliin tanhimd n bandaashaa gozolzuulj shalan deer n hulburuu biz.

0  |  0
Зочин(202.55.188.88) 2019 оны 10 сарын 18

Орчоод байна аа л гээд байхад чинь эцсийн шийд гараагүй гээд байдаг. Арай монгол бѳхийн аргаараа найрах гээд үзээд байгаа юм биш биддээ? Тэгсэнээ бид хүлээн зѳвшѳѳрѳхгүй шүүхдэнэ гээл дайраал уу. Монголчууд аа гэж.

0  |  0
Top