Дэлхийн хамгийн гайхалтай 10 оффисоор хамтдаа аялцгаая /Цуврал-3/

М.Тэнүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Бид өмнөх удаад Дэлхийн хамгийн гайхалтай 10 оффисын эхний 6 байгууллагыг танилцуулсан бол өнөөдөр сүүлийн 4 байгууллагын оффисыг та бүхэндээ танилцуулж байна

7. Трэнд Микро-Каир, Египет

Ихэнх бизнес эрхлэгчид соёлын дэвшилтийн оффис дээрээ бүтээдэггүй. Кибер аюулгүй байдлын Трэнд Микро компани өмнө нь их сургуулийн журмаар ашиглаж байсан 3 давхар байшинг хуучны Египетийн хэв шинжийг агуулсан байдлаар өөрсдийн шинэ оффисоо болгон тохижуулсан.

Архитектур, дизайны студитэй хамтран Египет судлаач Далия Садани Дезинес нь  өнгөрсөн үеийг өнөөтэй холбох шинэлэг загварыг Трэнд Микро компанид зориулан бүтээсэн бөгөөд оффисын нэг давхарт кибер хамгаалалтын жижиг музей ч бий болгосон. Гантигт сийлсэн эртний бичээсүүд 5000 жилийн өмнө ажилчид мэдээллээ хэрхэн хадгалж байсныг сануулдаг бол бараг бүх буланд байдаг олдворууд нь үнэхээр гайхалтай орчинг бүрдүүлж өгдөг.

8. Витал Протеон-Чикаго

Чикагод байрладаг коллаген, нэмэлт уураг үйлдвэрлэгч Витал Протеон-ийн оффис нь Калифорнийн өвөрмөц байдлыг агуулсан байдаг. Мэдээжийн хэрэг Калифорн наран шарлагын газраараа алдартай. Витал Протеон-ийн оффис яг л далайн эргийн торгон элсэн дээр байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхүйцээр тохижуулагдсан. Байгууламжийн цонхнууд маш том учир нарны гэрлээр оффис тэр чигтээ гэрэлтдэг. Оффисын хана тааз бүгд цасан цагаан бол шат, багана зэргүүд нь далдуу моддыг санагдуулах шаргал өнгөтэй. Харин шал нь далайн эргийн элс шиг цайвар саарал өнгөтэй байдаг.

Хэрвээ ажилчид нь цөөхүүлээ хуралдах эсвэл ганцаараа суун ажлын төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай бол оффисын гол хэсэгт байрлах шатны хажууг ашиглаж болно. Шатны доор байрлах кафе-д бариста нь латте, түргэн хоол болон коллаген агуулсан кофегоор үйлчилдэг байна.

9. Вает баланс-Энэтхэг, Шинэ Дели

Вает баланс бүтээлч агентлаг нь төв байрандаа дизайны энгийн дүрмийг баримталдаг. Энэ нь харааны саадгүй нэг орон зай юм. Хуучин эмийн сангийн агуулах дахь хуваалтыг аван уулзалт, видео зураг авалт, арга хэмжээний том танхимыг бий болгосон. Тус оффис нь шөнийн цагаар ажилладаг видео багийн гишүүдэд зориулан унтлагын хэсгийг байгуулж өгсөн.

Studio Bipolar дизайны фирм нь оффисын орчин үеийн цагаан өнгийн тохижилтыг сонгосон. Өвөрмөц хийцтэй эртний гуулин хананы сэнс, дугаараа эргүүлж хийдэг холбооны утас зэргийг ашиглан сонирхолтой байдлаар тохижуулсан. 4,5 метр өндөр нуман хаалга нь байгалийн гэрлийг нэвтрүүлдэг.

10. Дэ Винг-Нью Йорк хот

2016 онд байгуулагдсан Дэ Винг нь эмэгтэйчүүдийн хамтын нийгэмлэг бөгөөд хамтран ажиллах, холбогдох, цэцэглэн хөгжихийн тулд цуглардаг байгууламж юм. Винг-ийн оффис бол хамгийн том байгууламж бөгөөд Манхэттэний бүхэл бүтэн нэг барилга нь зөвхөн Винг компанид зориулагдсан.  Дэ Винг-ийн оффис нь улсын түүхэн дурсгалт байгууламжийн бүртгэлд багтсан байдаг.

Оффис нь старт-ап бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан хамтран ажиллах бололцоог бүрдүүлдэг.  Өндөр таазнаас унжиж байршсан гэрлийн бүрхүүл, тавилга зэрэг нь эмэгтэйчүүдэд маш их таалагддаг байна. Хурлын танхимууд нь түүх, уран зохиол, урлагийн алдартай эмэгтэйчүүдийн нэрээр нэрлэгдсэн байдаг бөгөөд Винг-ийг нил ягаан өнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top