Евразийн зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжуудыг хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан Москва хотноо зохиогдлоо. Хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэлгэрэнгүй ярилцаж, гааль, хорио цээр, техникийн стандартын зохицуулалтын талаар мэдээлэл солилцов.

Хуралдаанд оролцсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай болон Евразийн зах зээлд Монголын ХАА-н гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох боломжийн талаар илтгэл тавилаа. Мөн тарифын болон тарифын бус хүндрэлүүд,  тэдгээрийн техникийн зохицуулалтын тухай мэдээлэл өгч, хүндрэлүүдийг шийдэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Хуралдаанаар шийдэлд хүрсэн нэг чухал асуудал бол  ирэх арванхоёрдугаар сард Евразийн эдийн засгийн комиссын орнуудын бизнес форумыг Москва хотноо зохион байгуулах,   Монголын ноос ноолуур, арьс шир, нэхий бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар тохиролцсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top