Ченжүүдийн орлогыг хянаж, шударгаар татвар ногдуулах ёстой гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Монголын татварын албанд мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1243 татвар төлөгч бүртгэлтэй байдаг. Үүнээс сүүлийн хоёр жилд 99 татвар төлөгч мах экспортолжээ. Бизнес эрхлэгчид мах экспортлох квотыг ХХААХҮЯ-аас авч өөрийн үйлдвэрт мах, малын дайвар бүтээгдэхүүнийг бэлтгэн гадагшаа гаргадаг байна.

Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлогчдод хяналт шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. 
 

  •  Экспортын квотоо бусдад ашиглуулах
  • Зуучлалын орлогод НӨАТ ногдуулаагүй
  • Урамшууллын орлогод /зээлийн хүүгийн хөнгөлөлт/ татвар ногдуулаагүй
  •  Мах бэлтгэлийн ажиллагааны анхан шатны баримтыг НББ-ийн хуулийн дагуу бүрдүүлээгүй
  • Валютын ханшийн бодит бус алдагдлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
  • Хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрсэн томилолтын зардлыг ТНО-оос хасагдах зардалд оруулж тооцсон
  • Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн торгуулийг зардалд тооцсон
  • Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчид олгосон орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй
  • Нөөцийн махыг борлуулахдаа цахим төлбөрийн баримт олгоогүй
  • Чөлөөлөгдөх борлуулалтад ногдох бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг худалдан авалтад тооцсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.


Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөмж өгөх цогц сургалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Татварын албаны зүгээс аль болох анхан шатны баримт болохуйц баримтыг шаардаж авахыг сануулж байсан. Ингэснээр экспортлогчид тайлангаа үнэн зөв гаргаж, нөгөө талдаа татвар өгөхгүй байгаа ченжүүдийн орлогыг хянаж шударгаар татвар ногдуулах ач холбогдолтой гэж байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.96) 2019 оны 10 сарын 23

хэдхэн ченжүүд татвараас хол байдаг малчидийн улс оронд нэмэр болдоггүй нэрмээс болдог үйл ажиллагааг олж харж зөв шийдэхгүй харин экспортонд нэмэр болж экологи билчээрийн даацанд тэнцвэржүүлэлт болж байгаа махны экспортоо намнаад үзэлдээ сайндаа улаан ажилдаа байсаар хугацаагаа ду

0  |  0
иргэн(192.82.64.220) 2019 оны 10 сарын 23

махны, валютын гээд бүх л ченжүүдийн орлогот шударга татвар ногдуулдаг гэж үү

1  |  0
Top