ТОП-20 индекс 2009 оны эдийн засгийн уналтын үед ёроолдоо хүртэл буурч байжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Эдийн засгийн нөхцөл байдалтай тун ойр хамааралтай нэг үзүүлэлт бол хөрөнгийн зах зээлийн үнийн индекс байдаг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индексийн 2007 оны нэгдүгээр сараас хойших өөрчлөлтийг  дараах зургаас харж болно. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, ТОП-20 индексийн багцыг бүрдүүлдаг  ба жил бүр багц шинэчлэгддэг.

2009 оны эдийн засгийн уналтын үед оргил түвшингээс хамгийн доод утга буюу ёроолдоо хүртэл 39 хувиар буурч байжээ.

2016 оны арваннэгдүгээр  сард хамгийн доод түвшинд хүрч 10849.9 болсон нь 2012 оны  гуравдугаар сарын оргил болох 21527.6-аас 49.6 хувиар буурсан байна. 2017 оны арванхоёрдугаар  сард дараагийн оргил болох 22108.5-д хүрсэн. 2019 оны хоёрдугаар  сарын байдлаар 21175.5 болж байсан бол өчигдрийн  байдлаар  "TOP 20" индекс 0.08 хувиар буурч 18262.08 нэгжид хүрч,  зах зээлийн үнэлгээ  2 их наяд 386 тэрбум 461 сая гаруй төгрөг байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top