Хоёр том хэрэглэгчийн маргаан газрын тосны эрэлтэд нөлөөлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 55.50 ам.доллар байна. Ер нь газрын тосны ханшийг харахад Брент маркийн газрын тосны үнэ энэ  оны зургаадугаар сард дунджаар 63 ам.доллар байснаа байснаа наймдугаар сард  дунджаар  59  ам.долларт хүрч  буурсан юм.

 Саудын  Арабын  газрын  тосны байгууламжид гарсан дроны халдлагын нөлөөгөөр есдүгээр  сарын 16-ны өдөр 68 ам.долларт  хүрч өссөн ч үнэ эргээд уруудсан. ОПЕК-ийн гишүүн орнуудын үйлдвэрлэлээ танах хэлэлцээрийн хүрээнд Саудын  Араб,  ОХУ  болон  Ливийн  үйлдвэрлэл  буурч,  нөөцийн  түвшин  доогуур хадгалагдаж  байгаа. Мөн   Иран,  Венесуэлийн  эсрэг  авч  буй  хориг  арга  хэмжээний хүрээнд экспорт нь саарсан үзүүлэлттэй байгаа.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаар газрын тосны эрэлт буурах төлөв хэвээр байна. Тодруулбал, Олон улсын  эрчим  хүчний  агентлагаас  дэлхийн  газрын  тосны  хамгийн  том  2  хэрэглэгч хоорондын худалдааны маргаанаас шалтгаалан 2019 онд газрын тосны эрэлтийн төлөвийг өдрийн 1.08 сая баррелиар бууруулсан бол 2020 оны төлөвийг хэвээр үлдээсэн ч цаашид буурах эрсдэл өндөр байгааг мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0

Top