Н.Баяртсайхан: Мөнгө угаах хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын хяналтаас аль болох богино хугацаанд гарах хэрэгтэйг Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы танхимд хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр “2016 оны харилцан үнэлгээгээр Монгол Улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь хангалтгүй, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн бүгдэд нь хангалтгүй биелэлттэй, “хар жагсаалт”-д орох хэмжээний үнэлгээ авах эрсдэлтэй байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 15 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын долоон үзүүлэлтийг сайжруулаад байна. Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны дутагдлаа засаж залруулах, улмаар эдийн засагт үүсэж болзошгүй аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахад Монголбанкнаас илүүтэй бүх байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа нэн чухал юм. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс билээ” гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2019 оны 10 сарын 28

авилга луйвар хийсэн гэмт хэрэгтнүүд бараг илэрчихээд байхад шүүх ба холбогдох байгуулагууд нь арга хэмжээ авахгүй байгаа

0  |  0
зочинЗ(64.119.20.224) 2019 оны 10 сарын 27

Жастын батхүүгийн хэрэг шударга шийдэгдэх ёстой. Авлигын мөнгө хаанаас ирээд ороод байгааг шударгаар тогтоож хяналтын систэм тэй болох ёстой

0  |  0
Зочин (64.119.16.154) 2019 оны 10 сарын 27

ОТ гээд л офшортонгуудын хэрэг г олон улс харсаар л

0  |  0
Зочин(202.21.124.130) 2019 оны 10 сарын 27

ЖДҮ, ХХБ, Эрдэнэт ... гээд мөнгө угаасан хэргүүдээ шийдээчээ! Тэгвэл наад саарал жагсаалтаас чинь гуйлгахгүйгээр гаргачихна!

0  |  0
Top