Далайд гарцгүй орнуудын асуудлыг Улаанбаатарт хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 26

“Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал  Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно.

Манай улсын хувьд ач холбогдол бүхий энэхүү чухал олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах бөгөөд гадаадын 30 гаруй улсын Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 10 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид болон манай төр, засгийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 100 орчим төлөөлөгч оролцоно.

Далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөллүүд нэг дор чуулж, транзит тээврийн коридоруудын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, энэ чиглэлээрх сайн туршлага, загварыг далайд гарцгүй хөгжиж буй болон транзит орнуудад хуваалцах, эдийн засгийн коридорын удирдлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмжүүдийг гаргахад энэхүү олон улсын хурлын зорилго оршино.

Түүнчлэн тус хурал нь ирэх арванхоёрдугаар сарын 5-6-нд Нью-Йорк хотноо болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top