Санхүүгийн зохицуулах хорооноос Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Эрсдэлд суурилсан хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрхэн тооцоолох, тэдгээрийн үндсэн зарчим, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх зүйлс зэрэг сэдвийн хүрээнд сургалт явагджээ.
Сургалтад Даатгалын компаниудын гүйцэтгэх удирдлага, актуарч, эрсдэлийн шинжээч, их сургуулийн багш болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох ажилтнууд хамрагдсан байна.
Эрсдэлд суурилсан хөрөнгийн тогтолцоог нэвтрүүлснээр даатгагчийн өөрийн эрсдэл даах чадвар, шаардагдах хөрөнгийн хэмжээг бодитой тогтоох, эрсдэлийн удирдлага сайжрах, олон нийтийн итгэл нэмэгдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )