Монголын эдийн засгийн чуулган эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

"Монголын эдийн засгийн чуулган - 2019" өнөөдөр зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээн МҮХАТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэлж байна. Тэрбээр “Энэ жилийн хувьд эдийн засгийн чуулганыг Үндэсний эрх ашиг сэдвийн дор хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна. Эдийн засаг өсөлттэй байгаа ч ядуурал буурахгүй, нийгмийн олон асуудал шийдэгдэхгүй байгаа нь эдийн засгийн өсөлт хэр хүртээмжтэй байна вэ гэдэг асуудлыг тавихад хүргэж байна” гэхчлэн үг хэллээ.

“Монгол Улсын өрсөлдөх чадвар” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми илтгэл тавьж байна.

Уг чуулган нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр гэж зохион байгуулагчдын зүгээс тодотгодог.

Энэ удаагийн чуулганыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын эдийн засгийн форум ТББ, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top