Монгол Улс ФАТФ-ын даалгаврыг 2021 оны тавдугаар сар гэхэд хийж дуусгана

2019 оны 10 сарын 31

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой гэсэн байр суурийг талууд илэрхийлж буй. Түүнчлэн манай улс хэдий хугацаанд, яг ямар арга хэмжээнүүд авах шаардлагатай вэ гэдэг асуудал зүй ёсоор анхаарал татна. Тэгвэл Монгол Улсын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцана уу.

Дараах төлөвлөгөөнөөс харахад шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтэд хамаарах ДӨРВӨН ажлыг 2021 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тусгасан бол хамгийн ойрын хугацаанд буюу 2020 оны есдүгээр сар гэхэд нэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах ажлыг ирэх жилийн есдүгээр сард гэхэд сайн дүн авах хэмжээнд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Харин Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах

Мөнгө угаах үйлдлийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг тогтоосон эрсдэлтэй нь нийцүүлэн нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг 2021 оны тавдугаар сар гэхэд хэрэгжүүлж ажиллахаар тус тус тусгажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6(192.82.67.210) 2019 оны 10 сарын 31

7777

0  |  0
Top